УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас баржээ

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас баржээ

Өнөөдөр /2019.05.17/ Төрийн ордонд нэгэн иргэн нас барсан тухай мэдээлэл гарсан. Уг мэдээллийг тодруулан үзэхэд энэ хүн нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ. 

Төрийн ордны коридорт нэг давхрын шатны ойролцоо хүн хэвтэж байсан бөгөөд дээрээс унасан байж болзошгүй  хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй юм. Мөн түүнийг гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу ойчсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь тэрбээр хавдрын улмаас гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн бөгөөд гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссон гэв. 

Хэрэг болсон газрыг хамгаалалтанд авч, хөл хорио тогтоон, түргэн тусламж дуудсан бөгөөд одоогоор хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэлтсийн цагдаагийн байгууллага үзлэг хийж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө