Б.Хурц нарт холбогдох шүүх хурал нэг цаг завсарлаад байна

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал нэг цаг завсарлаад байна

Өнөөдөр өглөө 09.10 цагт эхэлсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал нэг цагийн хугацаатай завсарлажээ.

Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хурлаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр, прокурор, тагнуул, шүүхийн шийдвэрийн нэр бүхий хүмүүсийг буруутган шүүж байгаа юм.

Шүүх хурлын эхний өдөр прокурорын зүгээс яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан бол өчигдөр буюу хоёр дахь өдөр шүүгдэгчдээс асуулт асууж хариулт авч эхэлсэн байна. Түүнчлэн Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардсан гэх мэдээлэл байгаа юм.