Иргэдэд мэдэгдэхгүй айл өрхийн цахилгааны төлбөрийг сүүлийн сард 12 төгрөгөөр нэмжээ

Иргэдэд мэдэгдэхгүй айл өрхийн цахилгааны төлбөрийг сүүлийн сард 12 төгрөгөөр нэмжээ

Иргэд нэг кВ.ц цахилгааны төлбөр хэдэн төгрөгөөр тооцогдож байгааг төдийлөн мэддэггүй нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ / УБЦТС / ТӨХК-иас энэ тухай мэдээллийг иргэдэд тогтмол хүргээд байдаггүйтэй холбоотой. Харин иргэд өрх, гэрийнхээ нэг сарын цахилгааны төлбөр төдий багцаанд гардаг гэдгийг мэддэг. Гэтэл сүүлийн үед сарын цахилгааных нь төлбөр өндөр гарах болсон талаар иргэд байр сууриа илэрхийлэх болсон. 

Бид энэ тухай УБЦТС ТӨХК-иас тодруулахад, “Айл өрх болон энгийн аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тариф сүүлийн дөрвөн сарын хугацаанд нэмэгдсэн бол, Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрүүдийн тариф хэвээр байгаа” гэсэн юм. 

2019 он гарснаар дөрөвдүгээр сараас эхлэн айл өрхийн цахилгааны төлбөрийг нийтдээ дөрвөн удаа дараах байдлаар нэмсэн байна. 

ҮҮНД: 

Дөрөвдүгээр сарын 7-нд эхний нэмэлт:  1 төг, 50 мөнгө

Тавдугаар сарын 1-нд хоёр дахь нэмэлт: 4 төгрөг

Зургадугаар сарын 1-нд гурав дахь нэмэлт: 3 төгрөг

Долдугаар сарын 1-нд дөрөв дэх нэмэлт: 3 төг, 50 мөнгөөр тус тус нэмэгджээ.

Ингэснээр сүүлийн саруудад цахилгааны төлбөр 12.09 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иргэдэд мэдэгдэхгүйгээр нэмэгдсэн цахилгааны төлбөр иргэдийн санхүүг хэрхэн нэмэглэж байгааг үзвэл, "Нэг өрхийн сарын дундаж цахилгааны хэрэглээг 350 кВ гэж үзье. Ингэвэл хуучин тарифаар нэг сард 41 мянга 370 төгрөг болно. Харин шинэ тарифаар 45 мянга 601 төгрөг" болжээ. 

Төрийн эрх барьж байгаа МАН-ын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Эрчим хүчний салбарын чиглэлээр” гэсэн хэсэг дэх 2.109 дугаар зүйлд: Дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгана гэж тусгажээ.