АНУ “Huawei”-ын хоригийг 90 хоногоор хойшлуулжээ

АНУ “Huawei”-ын хоригийг 90 хоногоор хойшлуулжээ

Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх хугацааг дахин 90 хоногоор хойшлуулж байгаагаа АНУ-ын Худалдааны сайд мэдэгджээ. Энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс гаргасан шийдвэр гэв.

АНУ-ын засаг захиргаа тус компанийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэх үндэслэлээр өнгөрсөн тавдугаар сард худалдааны хоригт оруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дараа “Huawei” компанид боломж олгох үүднээс хоригийн хэрэгжих хугацааг 90 хоногийн дараа эхлэхээр болсон нь өчигдөр /2019.08.19/ дуусчээ.

Ийнхүү хоригийн хэрэгжих хугацааг дахин хойшлуулсан боловч “Huawei” компанитай холбоотой 46 байгууллагыг АНУ-тай худалдаа хийхийг хориглосон компаниудын хар жагсаалтад нэмж оруулсан байна. АНУ-ын уг шийдвэрийн дараагаар “Huawei” компани мэдэгдэл хийж, АНУ-д улс төрийн агуулгатай шийдвэр гаргахгүй байхыг сануулж, энэ хориг нь тус компанийн үйл ажиллагаанд тийм ч их нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC