Стандарт банкны 69 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэрийн 37.8 тэрбум төгрөгөөс Жастын Ш.Батхүү бултжээ

Стандарт банкны 69 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэрийн 37.8 тэрбум төгрөгөөс Жастын Ш.Батхүү бултжээ

Жастын Ш.Батхүү Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар нар ажиллаж байсан. Тиймээс ч Улс төрийн хүрээнд тухайн үед Ерөнхий сайд асан С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэр рүү аман байдлаар чиглэл өгсөн гэгддэг.

Ш.Батхүү өөрийн хөрөнгүүдээ бусдад шилжүүлж, “Жаст групп дампуурлаа зарласнаар уг зээлийн төлөлтөд асуудал үүсэж, хэрэг мөрдөн  байцаалтын шатандаа нам гацсан  юм.

Ингэж явсаар “Эрдэнэт” үйлдвэр Английн дээд шүүх дээр унаж, нэхэмжлэгч талын хохирлыг бүрэн барагдуулах үүрэг хүлээсэн. 

-Ш.БАТХҮҮ СТАНДАРТ БАНКНААС ЗЭЭЛСЭН 69 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨӨС БУЛТЖЭЭ-

Тиймээс ч Засгийн газрын төвшинд Ш.Батхүүгийн тарьсан өрийг  хэрхэн цэгцлэх  асуудлаар ажлын хэсэг гарч, “Стандарт” банканд  энэ оны гуравдугаар сарын 29 ны өдөр хүү, алданги нийлсэн нийт 115 сая ам.долларын өрөөс нь 40 сая ам.долларыг төлсөн байдаг. Тухайн үед Шадар сайд Ө.Энхтүвшин энэ тухай мэдээлэл хийж “Дундын зуучлагч гаргаж, нийт 115 сая ам.долларын өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төлсөн” гэж мэдэгдэж байв. 

Үүний дараа Засгийн газраас Ш.Батхүүд хамаарах хөрөнгүүдийн жагсаалтыг гаргаж, битүүмжлэл үүсгэсэн. Ингэснээр Ш.Батхүүгийн хураагдсан хөрөнгөөр “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэлцэл эхлээд байв. Сонирхолтой нь, тэр “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн. Үүний зөрүү нь, 69 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү 69 сая ам.долларын зээлийн төлөлтөөс цэвэр мултарч байгаа юм.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС АРБИТРЫН ШҮҮХЭД ЗАРЦУУЛСАН 37 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС БУЛТЖЭЭ-

Мөн олон улсын арбитрын шатанд дөрвөн удаа уг асуудлаар “Эрдэнэт” үйлдвэр шүүхдэлцсэн. Эдгээр шүүх хурлуудтай холбогдсон зардал “Эрдэнэт” үйлдвэрээс “Taylor wessing” өмгөөллийн компанид 36.3 тэрбум төгрөг”, “Арбитрын шүүх хуралтай холбоотой томилолтын зардалд 1.3 тэрбум төгрөг”, ““Pinsent Masons” компанийн шинжилгээний хөлсөнд 115 сая төгрөг” нийт 37 тэрбум 871 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан ч энэ бүх зардлыг Ш.Батхүү төлөөгүй байгаа юм. 

Гэтэл Засгийн газраас  Ш.Батхүүгийн хураагдсан хөрөнгүүдийг нь зараад, зөвхөн Стандарт банкинд төлсөн 40 сая ам.доллар олж авахыг “Эрдэнэт” үйлдвэрт үүрэг болгоод байгаа юм. Энэ бүхнээс харахад Ш.Батхүү 69 сая ам.доллар хэмнэж, шүүхийн зардлын 37.8 тэрбум төгрөгийн зардалд ямар ч хариуцлага хүлээхгүй үлдсэн талаар Eguur.mn сайт мэдээлжээ. 

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ХУУЛИЙН ЗААЛТЫН ЦООРХОЙГООР Ш.БАТХҮҮ ЯЛ ЗАВШИХ УУ-

Эрүүгийн тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт орж тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга байхдаа өөрчлөн баталсан байдаг. Тэрээр тус хуулийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж баталсан нь“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” компанийн Г.Алтан нартай холбоотой зэрэг томоохон хэргүүд ирэх сараас хаагдаж магадгүй нөхцөл үүсээд байгаа тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа билээ. 

Эрдэнэт үйлдвэрийн Арбитрын шүүхэд зарцуулсан 37.8 тэрбум төгрөгийг Ш.Батхүүгээр төлүүлэх нь зөв үү?

Нийт: 0 саналтай