МАН-ын бүлэг ирц тааруу хуралдаж, сонгуулийн тогтолцоог тусгайлан заахаас татгалзжээ

МАН-ын бүлэг ирц тааруу хуралдаж, сонгуулийн тогтолцоог тусгайлан заахаас татгалзжээ

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төсөл” дээр нэгдсэн шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдэгдсэн. 

-СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ТУСГАЙЛАН ЗААЖ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ-

Тус намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн зарим заалтыг хүлээн авахаар зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, УИХ 99 гишүүнийг таван жилийн хугацаатайгаар сонгох хувилбарыг дэмжжээ. Харин сонгуулийн тогтолцоог тусгайлан зааж өгөхөөс татгалзсан байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүлэг сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж тухайн жилийн сонгуулиа цаг үе, нөхцөл байдалд нь тохирсон хувилбараар явуулахаар тохирсон байна.

Тэгэхээр сонгуулийн ямар нэг системээр УИХ-ын 99 гишүүн, 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогддог болох нь.

-ӨЧИГДӨР ХУРАЛДСАН МАН-ЫН БҮЛГИЙН ИРЦ ТААРУУ БАЙСАН УЧИР ӨНӨӨДӨР ДАХИН ХУРАЛДАНА-

Зарим хэвлэлээр сонгуулийн тогтолцоог  холимог системээр буюу 76 гишүүнийг можиратор, үлдсэн 23-ыг нь  намын жагсаалтаар сонгохыг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн гэж мэдээлж буй нь ташаа ажээ. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох асуудлаар МАН-ын бүлэг бүтэн нэгдсэн байр, суурьт хүрч чадаагүй учир энэ сарын 21-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар уг асуудлаар уулзалдсан байдаг. Тэд МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаа учир 99 болгоё хэмээн тохирч өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь өнөөдөр асуудал дагуулж мэдэхээр байна. 

Учир нь МАН-ын бүлгийн гишүүд дээрх хувилбарыг олонхоороо дэмжсэн гэж  буй ч өчигдрийн МАН-ын бүлгийн гишүүдийн ирц тааруу байжээ.

Тодруулбал, өчигдрийн хуралдаанд 20 гаруй гишүүн суусан бөгөөд бусад нь оролцоогүй аж. Тиймээс өнөөдөр дахин хуралдахаар товложээ. Тэгэхээр өчигдрийн хуралдаанд оролцож санал өгч чадаагүй гишүүд  өнөөдөр хэрхэх нь тодорхой бус байгаа юм. Магадгүй өчигдрийн хуралдааны шийдвэрийг ирц хүрээгүй бусад гишүүдийн саналыг аваагүй гэх шалтгаанаар хүчингүй болгож мэдэхээр байна. МАН-ын бүлгийн зарим гишүүд “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бус илүү хариуцлагатай болгох, чангатгах асуудлыг эхлээд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. 

УИХ-ын 99 гишүүн, 5 жилийн хугацаатай болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байна уу?

Нийт: 157 саналтай




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө