ВИДЕО: Олимпын медалиудыг хаягдал гар утас, компьютеруудыг дахин боловсруулж хийжээ

ВИДЕО: Олимпын медалиудыг хаягдал гар утас, компьютеруудыг дахин боловсруулж хийжээ

Токио 2020 Олимпын наадмын медалийг юугаар хийснийг та мэдэх үү...

Япончууд аливаа эд зүйлийг дахин боловсруулж ашиглаж чаддаг гэдгээрээ алдартай. Тухайлбал, олимпын тосгонд байрлаж буй тамирчдын орыг картон цаасаар хийж, наадмын дараа дахин боловсруулах шийдлээр зохион бүтээсэн. Тэгвэл тамирчдын медалийг  гар утас, зөөврийн компьютер зэрэг хуучин электрон хэрэгслүүдийг дахин боловсруулж хийжээ.

Гар утас, компьютер гэх мэт электрон хэрэгслүүдэд алт, мөнгө зэрэг үнэт металлууд тодорхой хэмжээгээр ордог. Гэвч дэлхийн өнцөг булан бүрт жилд хэдэн сая тонн электрон хэрэгслүүд дахин боловсруулалтад оролгүйгээр хаягдал болдог аж. Үүнээс олимпын медаль хийх санаа төржээ. Улмаар 2017 оноос эхлэн олимп зохион байгуулагчид хүмүүсийг хуучирсан электрон төхөөрөмжөө хандивлахыг уриалж эхэлсэн байна.

Ийнхүү хоёр жилийн хугацаанд 79 мянган тонн техникийн хог хаягдал цуглуулсны дүнд 32 кг алт, 3,2 тонн мөнгө гарган авч, 5000 орчим медаль хийжээ. Медалийн материал цуглуулахдаа томоохон хот хийгээд, тосгонуудад хандив цуглуулах цэг байгуулсан аж.

2024 оны олимпын наадам Парист зохион байгуулагдана. Энэ удаагийн наадмын медаль хийсэн жишиг Парисийн олимп зохион байгуулагчдад жишиг болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Сонирхуулахад, "Рио -2016" олимпын наадамд алт, мөнгөн медалийн материалын 30 гаруй хувийг машины эд анги, толины гадаргууг дахин боловсруулж хийж байжээ.

ВИДЕО:

Эх сурвалж: DW