“Хүйтэн царайт” хочит Ооно Шохэй нь эхнэргүй, ТАВАН сая ам.долларын хөрөнгөтэй нэгэн аж

“Хүйтэн царайт” хочит Ооно Шохэй нь эхнэргүй, ТАВАН сая ам.долларын хөрөнгөтэй нэгэн аж

Монголчуудын хэдийнээ танил болоод байгаа Японы алдарт жүдочин Ооно Шохэйгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Тэрээр Токио 2020 Олимпын наадамд манай улсын тамирчин Ц.Цогтбаатартай эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө өрсөлдөж ялсан билээ.

Ялалт болгоныхоо дараа баярлаж хөөрсөн харагддаггүй нь түүнийг “Хүйтэн царайт” гэх хоч өгөх үндэс болсон юм. Тэгсэн ч тэрээр халуун дотно, хүн чанартай тамирчин гэж цахим сүлжээнд ихээхэн алдаршаад байгаа билээ.

Ооно Шохэй

-Ц.ЦОГТБААТАРЫГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН ООНО ШОХЭЙ ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ-

Ооно Шохэй 1992 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Япон улсын Ямагүчи хотод төрсөн бөгөөд нутагтаа 7 настайгаа жүдогоор хичээллэж эхэлжээ. Тус хотод бага ангиа дүүргээд ахтайгаа хамт Токио руу нүүж 2014 онд Бие тамирын Тенри их сургуулийг дүүргэжээ. Суралцаж байх явцдаа 2013 оны хавар их сургуулийнхаа жүдо клубийн ахлах курсийн дөрвөн гишүүнийг нэгдүгээр курсийн оюутнуудын нүүр рүү алгадахыг тушаасан хэргээр тус оныхоо намар мөрдөн байцаалтад дуудагдаж, улмаар клубынхаа ахлагчийн албан тушаалаас огцорч байжээ.  

Тэрээр эхнэр, хүүхэдгүй бөгөөд урьд өмнө нь үерхэл, гэрлэлтийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл огт байдаггүй байна.

Харин нэгэн ярилцлагадаа, “Би одоо 29 настай, гэхдээ надад одоохондоо гэрлэх хүсэл байхгүй байна, өмнө нь нээх их байгаагүй. Гэхдээ гэрлэх талаарх бодол дахин өөрчлөгдөх болно” гэж байжээ. Түүний ээж Фумико нь одоогоор Ямагүчи хотод амьдардаг бөгөөд Ёшико бага сургуулийн уран бичлэгийн багшаар ажилладаг. Тэрхүү сургуульд Ооно Шохей ч сурч байсан юм. Харин Ооно аавынхаа талаар хэвлэл мэдээлэлд тийм ч их яриад байдаггүй юм.

Түүний ах Тецуя Ооно нь түүнээс хоёр ах бөгөөд Ямагучи мужид цагдаагийн албанд ажилладаг байна.

Тэрээр дүүгийнхээ нөлөөнөөс болж анх жүдогоор хичээллэж эхлэн Токио руу явж байсан гэж хэлдэг байжээ. Тэрээр мөн бие тамирын  Тенри их сургуульд жүдогоор төгссөн бөгөөд бас тамирчны хувьд алдартай нэгэн байжээ. Түүний хөрөнгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд цахим сүлжээнд хамгийн эрэлттэй тамирчдын нэг. Түүний хөрөнгө 2020-2021 оны хоорондох нийт цэвэр хөрөнгө нь 1 сая ам.доллараас 5 сая ам.долларын хооронд байгаа гэж үзэж байгаа аж.

Дистриа Красники

-М.УРАНЦЭЦЭГИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН ДИСТРИА КРАСНИКИ ГЭЖ ХЭН БЭ-

Харин Токио 2020 Олимпын наадмын жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Косово улсын тамирчин Дистриа Красникитай манай улсын тамирчин М.Уранцэцэгтэй өрсөлдөж Дистриа Красники ялалт байгуулсан билээ. Дистриа Красникиийн хувьд 1995 оны арван хоёрдугаар сарын 10-нд төрсөн бөгөөд өдгөө 25 настай ч Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд чансаагаар 1-т бичигддэг чадварлаг тамирчин юм.

Тэрээр мөн анх дүүгийнхээ санаачлалаар долоон настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн байна.

2013 оноос Европийн бүс тэмцээнүүдээс гараагаа эхэлж медаль хүртэж байсан бөгөөд өдгөө Олимпын болоод Дэлхий аварга хэмээх цолыг хүртсэн юм. Тэрээр мөн нөхөр, хүүхэдгүй ба тамирчны замналд гарсан цагаасаа завгүй хуваарьтай байсан тул гэж эргэн тойрныхон тайлбарладаг аж. Мөн Япон улсын алдарт ах дүү тамирчид болох Хифүми Абэ, Үта Абэ нар 30 минутын дотор дараалан Олимпын наадмаас тус тусын төрөлд алтан медаль авч, дэлхийд нэрээ мөнхлөөд байгаа билээ.

Ах Хифүми Абэ 1997 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. Жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга болж байжээ. Харин дүү Үта Абэ 2000 оны долдугаар сарын 14-нд төрсөн. Жүдогийн эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга болж байсан байна.  Ах, дүүс Японы Хонсю арал дахь Кобе хотод эгэл жирийн гэр бүлд төрж, өссөн бөгөөд тэдний аав нь гал сөнөөгч мэргэжилтэй нэгэн аж.