БНХАУ-д Дельта хувилбарын тархалт нэмэгдэж байна

БНХАУ-д Дельта хувилбарын тархалт нэмэгдэж байна

БНХАУ-ын зүүн хэсэгт орших Зянсу мужийн Наньжин хотын онгоцны буудалд өнгөрсөн сард коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэн билээ. Тодруулбал, анх онгоцны буудлын есөн бүхээг цэвэрлэгчээс халдвар илэрсэн бол цааш дамжсаар халдварын тоо өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.

Энэ долоо хоногийн даваа гараг/2021.07.26/-т Юнань, Гуандун зэрэг таван мужид нийт 36 тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 24 цагт Дельта хувилбараар 49 шинэ тохиолдол бүртгэгджээ.  

Улмаар хот дотор хязгаарлалт хийж, иргэдийг масс шинжилгээнд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Мөн Наньжин хотын онгоцны буудал бүх нислэгээ цуцалж, ажилчдаа тусгаарлалтад оруулжээ.

Дельта хувилбар өнгөрсөн тавдугаар сарын дундуур Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужид анх бүртгэгдсэн. Тус мужид 5 -р сарын 21 -ээс 6 -р сарын 21 -ний хооронд Дельта вирусийн 170 тохиолдол батлагдаж, нэлээдгүй хүчин чармайлт гаргасны эцэст хяналтад авч чадсан юм.

Эх сурвалж: SCMP