Жүжигчин Б.Цэцэгт ноогдуулсан 10 саяын торгуулийг хүчингүй болгожээ

Жүжигчин Б.Цэцэгт ноогдуулсан 10 саяын торгуулийг хүчингүй болгожээ

Жүжигчин Б.Цэцэг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хооронд очиж саналаа өгөх үйл явцаа дүрсжүүлэн бичиж өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байдаг.

Энэ асуудалтай холбогдуулан цагдаагийн газарт ирсэн гомдлын дагуу уг хэргийг шалгаж прокурорт шилжүүлэн гэм буруутайд үзэж Б.Цэцэгт 10 саяын торгууль ноогдуулсан билээ. Харин Б.Цэцэг өөрийгөө  торгуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэн СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Өнөөдөр тус хэргийн холбогдох шүүх хурал болж хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэм буруугүй хэмээн үзэж торгуулийн хуудсыг хүчингүйд тооцжээ.




“BONUS BOOST” BSB-д

44 минутын өмнө