Аюултай хог хаягдлыг булшлах зориулалтаар зарим газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр ЗАСГИЙН ГАЗРААС гаргав

Аюултай хог хаягдлыг булшлах зориулалтаар зарим газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр ЗАСГИЙН ГАЗРААС гаргав

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав.

Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгав.

Тус газруудын хилийн заагаас гадагш нэг километрийн дотор аюулгүйн бүс тогтоож, тухайн бүсэд хүн ам суурьшах, мал аж ахуй, тариалан, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлж ашиглуулахгүй байхыг Нийслэлийн удирдлагад чиглэл болгов Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө