Сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаагүй байна

Сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаагүй байна

Сургууль, цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг шалгахад, энэ сарын 27-ны байдлаар, 190 байгууллага 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай өнөөдөр НМХГ-аас мэдээлэв.

Шалгалтаар, нийслэлийн бүх шатны сургалтын байгууллагыг хамруулж, элсэлт, эрүүл, ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг хянаж 410 зөрчил илрүүлсэн бөгөөд 120 буюу 29 хувийг нь газар дээр нь арилгажээ. Мөн улсын байцаагчийн 68 заалт бүхий 16 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хуулийн этгээдэд торгууль ногдуулсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн дарга Ч.Гантулга танилцуулав.

Тэрбээр, “Он дамжсан 38 барилга, шинэ 43 барилгыг мөн шалгалаа. Үүнээс 154 зөрчил илрүүлж, 140-ийг нь газар дээр нь арилгасан. Барилга угсралтын гэрчилгээгүй 5 ААН-ийн ажлыг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулиар, 21 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын туслан гүйцэтгэгч Хангайн Хятруун ХХК-ийн ажлыг зогсоолоо. Үүнийг холбогдох албанд мэдэгдэж тухайн цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэх байгууллагыг сольсон” хэмээв.

Боловсролын хяналтын чиглэлээр, :

-121, 263, 264, 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт /цэцэрлэгийн хаяг, багшийн тоо, бүлгийн тоо нэмэгдсэн зэрэг/ бичилтийг хийлгээгүй; 

- 105, 263, 264, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдийн судалгааг холбогдох хууль дүрмийн дагуу гаргаагүй; 

- 255, 59, 50, 3,55, 105, 111, 113, 119, 125, 176, 16 цэцэрлэгүүд нь нэг багшид ногдох хүүхдийн тоо их норм, нормативыг хангаагүй; 

- 176, 260, 263, 119, 34, 66 дугаар цэцэрлэгүүд нь хууль бус төлбөр хураамж авахгүй талаар байгууллагын дотоод дүрэм журамд тусгаагүй; 

Сургалтын орчны талаар: 

- 121 дүгээр цэцэрлэг зориулалтын бус байртай, 59 дүгээр цэцэрлэг нь барилга байгууламж шаардлага хангаагүй; 

- 255, 51, 54, 248, 111, 59, 50, 3, 260, 263, 264, 15, 34, 66, 100, 114, 121, 165, 155, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь сургалтын гадна орчин шаардлага /тоглоомын талбай, эдэлбэр газар, гэрэлтүүлэг, камер, аюулгүй байдлын үзүүлэлт/ хангаагүй; 

- 125, 263, 264, 51, 34, 66, 100, 121 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын дотоод орчны шаардлага /агааржуулалт, камер, зориулалтын ширээ сандал, хөгжим, биеийн тамирын заал/ хангаагүй; 

- 255, 59, 50, 3, 55, 105, 119, 125, 176, 263, 264, Бяцхан хилчид, 54, 51, 68, 248, 15, 34, 66, 49, 121, 165 цэцэрлэгүүд нь сургалтад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй; 

Багшлах бүрэлдэхүүний талаар:

- 260, 51, 248, 114, 165, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид нь багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд туслах багшгүй; 

- 176, 260, 263, 264, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүдэд Засгийн газрын 311 дүгээр тогтоол /дотоод хяналтыг сайжруулах тухай/ хэрэгжилт хангалтгүй; 

Ерөнхий боловсролын сургуульд илэрсэн зөрчил:

- Буянт ухаа цогцолбор, 118, 130 дугаар сургуулиуд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй; 

- Буянт ухаа цогцолбор сургууль нь элсэлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, эцэг эх хяналт тавих боломж бүрдээгүй, хууль бус төлбөр, хураамж авахгүй байх заалтыг сургуулийн хэмжээнд мөрддөг эрх зүйн баримт бичигт тусгаж мөрдөөгүй; 

- 106, 107 сургуулиуд нь сургуулийн дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан баталж, мөрдөөгүй, багшийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаагүй; 

- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 130, 118, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан баталж мөрдөөгүй; 

- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 32, 118, 130, 50, 24, 61, 72, 117, 138, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан баталж мөрддөөгүй, багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулж, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаагүй; 

Сургалтын орчны талаар: 

- Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь зориулалтын бус байртай; 

- Шавь, Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 4, 32, 130, 50, 24, 138, Абсалют элит, Шинэ зуун билэг, Элбэг сургуулиуд нь сургалтын гадна орчны шаардлага /газар, ашиглалт, биеийн тамирын талбай, аюулгүй байдал/ хангаагүй; 

- Шавь цогцолбор, 143, 71, 72, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь сургалтын дотоод орчны шаардлага /анги, кабинетын тохижилт/ хангаагүй; 

Багшлах бүрэлдэхүүний талаар:

- Шавь цогцолбор, 4, 16, 32, Шинэ зуун билэг сургуулиуд нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй, 

- Абсолют элит, Эрдмийн уурхай сургуулиудын нийт багш нарын 90-ээс доошгүй хувьд нь үндсэн багшгүй; 

Дотоод хяналтын талаар: 

- 143, Эрдмийн уурхай, Элбэг сургуулиудад Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй; 

- Шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиуд нь 2019-2020 оны хичээлийн жилийн цагийн төлөвлөлтийг БСШУС-ын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/490 тоот тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөгөөгүй байна. 

Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад илэрсэн зөрчлүүд:

- 220, 138, 111, 3, 59 дүгээр цэцэрлэгүүдийн гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 

- 61, 138, 140, 155, 174, 220, 222, 121, 145-р цэцэрлэгүүд нь ундны усны шинжилгээ хийлгээгүй;

- 107, 55, 264, 3, 59, 51, 248 дугаар цэцэрлэгүүдийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;

- 111, Эрхэм эрдэнэ, Мандах нарны үрс, Нандин 3 эрдэнэ, Нахиа цэцэрлэгүүдийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй;

- 49, 121, 165 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын байранд шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэл хийлгээгүй; 

Ерөнхий боловсролын сургуулиудад илэрсэн зөрчлүүд:

- 4, 21, Шавь цогцолбор сургуулиудын гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 

- 117 сургуулийн биеийн тамирын заал эрүүл ахуйн шаардлага хангахгүй;

- 21, Шавь цогцолбор сургуулийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;

- 9 дүгээр сургуулийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.