Дорноговийн ЗДТГ-ын өмчлөлтэй автомашин “Гаальтай” нэрийдлээр хувийн тээвэр хийдэг үү 

Дорноговийн ЗДТГ-ын өмчлөлтэй автомашин “Гаальтай” нэрийдлээр хувийн тээвэр хийдэг үү 

Эрээн, Замын-Үүдийн чиглэлд хүн болоод ачаа тээвэрлэдэг “Гаальтай машин” хэмээх нэр томьёо манай иргэдэд танил болоод нэлээдгүй удаж байна. Хил дээр ачаа тээшийг нь задлуулж асуудалд оруулахгүй, цаг зав болоод мөнгийг нь багагүй хэмнэж өгдөг болохоор иргэд ч уг үйлчилгээнд ам сайтай.

Гэхдээ “Гаальтай машин”-ыг ашиглан хууль зөрчих хориотой бүтээгдэхүүнийг  хилээр шууд оруулж ирэх үзэгдэл их билээ. 

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Замын-Үүдийн дээр ажиллаж “Гаальтай машин” гэгч хэлэлцээр, зохицуулалт хоёр улсын алинд нь ч байхгүйг сануулаад даруй зогсоох үүрэг өгсөн. Тухайн үед гаалийн байцаагчид Эрээн Замын-Үүдийн хооронд зорчих 2-3 ширхэг УАЗ-469 гаальтай машинтай түүгээрээ бага татвар төлдөг байсан гэдэг. 

Харин өнөөдөр “Гаальтай машин” гэгч нь Дорноговь аймгийн ЗДТГ, болоод Замын-Үүд дахь төрийн зарим /гааль, хилийн цэрэг гэх мэт/ байгууллагын автомашин болж хувирчээ.

Тодруулбал, Төрийн өмчийн бүртгэлтэй бага оврын микро автобус Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу "Гаальтай" машин нэрийдлээр хүн зөөж, бизнес хийж байгаа бичлэг ил болжээ. Hyundai Starex маркийн 5298 УББ улсын дугаартай автомашин нь "Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ажээ. 

Энэ талаар нутгийн иргэд ч ам уралдан ярьдаг байна. Холбогдох баримтыг дор хавсаргав.