Л.Оюунболдын аварга цолыг хураах эсэх нь хоёроос гурван жилийн дараа шийдэгдэнэ гэв

Л.Оюунболдын аварга цолыг хураах эсэх нь хоёроос гурван жилийн дараа шийдэгдэнэ гэв

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын цол хураах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох асуудал яригдана. Допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпийн төрөл биш. Тиймээс яахаараа олимпийн төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчлээд байгаа юм гэж хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Тиймээс бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёр гурван жил үргэлжилдэг шүү” гэв.