Л.Цог: Н.Энхбаяр надаас нэг сая доллар нэхэж, УИХ-ын дэд даргын ажлаа өгөхийг байнга шахаж байсан

Л.Цог: Н.Энхбаяр надаас нэг сая доллар нэхэж, УИХ-ын дэд даргын ажлаа өгөхийг байнга шахаж байсан

Хууль зүйн сайд, УИХ-ын дарга асан Л.Цог Livetv телевизийн "Live Talk" нэвтрүүлэгт оролцжээ. Энэ сарын 10-ны өдөр олон нийтэд цацагдсан тус нэвтрүүлгээр тэрбээр МАХН-Ын дарга асан Н.Энхбаярын хууль бус үйл ажиллагааг илчилж ярьжээ. 

Тодруулбал, "МАХН-ыг шинээр эмхлэн байгуулахад би гар бие оролцож явсан. Төрийн гурван өдөрлөгийн бүх албан тушаалд ажилчхаад намаасаа хөөгдөөд хүнд хэцүү явах бүхий л үед нь би өмгөөлж байсан. Би УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга болсны дараа Н.Энхбаяр Сөүлээс над руу утсаар холбогдсон. Ингэхдээ нэг сая доллар нэхсэн. Намынхаа байрыг гадны хүнээс авахдаа нэг сая доллар өгөх ёстой байсан юм билээ.Түүнийгээ надаас нэхэж байх шиг. Би хаанаас олох юм. Хулгай хийх ёстой юм уу. Түүнээс эхэлсэн л дээ. Би тухайн үед "Чи яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм" гэхэд "Урдаас чи миний буянд УИХ-ын дэд дарга болсон" гэж хэлсэн. Би уурлаж, шатсан. Ингээд л үл ойлголцолд орсон доо. Намайг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шахаж байсан. Удалгүй намаас хөөсөн" гэжээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө