С.Эрдэнэ: Гавьяат цолыг өөрийгөө худалдан байж авсанд нь харамсаж суусан

С.Эрдэнэ: Гавьяат цолыг өөрийгөө худалдан байж авсанд нь харамсаж суусан

Өчигдөр /2021.09.13/ О.Цогтгэрэлийн АН-аас Б.Мягмардаш тэргүүтэй гишүүд хэвлэлийн хурал хийж, “З.Энхболд, Ц.Туваан нарыг тус намаас хөөгөөгүй” гэж мэдэгдсэн.

Харин үүний хариуд С.Эрдэнэ, “Би өнөөдөр нэгэн цагт сайхан хамтарч явсан нөхрөө (Мягмардаш) намайг шүүмжилж намаа муулж өөрийнхөө гаргасан шийдвэрээ үгүйсгэн сүржигнэж суухыг хараад үнэхээр гайхлаа! Би нөхөрөө Гавьяат цолыг өөрийгөө худалдан байж авсанд үнэхээр гайхаж ийм хямдхан байсанд нь харамсаж суусан” гэж мэдэгджээ.

Тодруулбал, Б.Мягмардаш нь өнгөрөгч сар шинийн баярын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнуулжээ. Учир нь түүний удирддаг компани нь  10 гаруй жил хайгуул хийсний дүнд томоохон хувь нэмэр оруулах нүүрсний ордыг илрүүлж, 2017 оноос олборлолтоо эхлүүлсэн. Иймд Ерөнхийлөгчийн зарлиг гарч “Б.Мягмардашыг аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан гэжээ. Харин АН-ын зарим гишүүд түүнийг “гавьяат цолыг өөрийгөө худалдан байж авсан” гэж шүүмжилдэг бололтой.