ТАСС: В.Путины айлчлалд ОХУ-ын Эрчим хүчний сайд, Төмөр замын дарга, "Роснефть"-ийн дарга нар дагалдана

ТАСС: В.Путины айлчлалд ОХУ-ын Эрчим хүчний сайд, Төмөр замын дарга, "Роснефть"-ийн дарга нар дагалдана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд Халхын гол дээр ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоно гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, ирэх долоо хоногт олон улсын харилцааны үүднээс В.Путин тун завгүй харагдаж байна. Эхнийх нь есдүгээр сарын 3-нд Монгол улсад хийх айлчлал. Оросын удирдагчийн туслахын хэлснээр "Дээд төвшний яриа хэлэлцээ нэлээд динамик явагдаж байна. Энэ жил В.Путин, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар хоёр дахь удаагаа уулзах гэж байна. Үүнээс өмнө тэд зургадугаар сарын 14-ний өдөр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Бишкек хотод уулзсан" гэжээ. 

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчид 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотод болох ялалтын баярын 75 жилийн ойг тэмдэглэх урилга явуулсныг цохон тэмдэглэжээ. Мөн В.Путин монголд хийх айлчлалынхаа үеэр, Монгол улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзалт хийнэ гэж төлөвлөсөн гэж мэдэгджээ.

Үүнээс гадна В.Путин, Х.Баттулга нар монгол дахь Жуковын хөшөөнд цэцэг өргөх бол, орой нь Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан В.Путин үг хэлж, томоохон хүлээн авалт болно гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг ТАСС агентлаг уламжилсан байна. 

Мөн В.Путины Монголд хийх айлчлалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, түүнчлэн хэд хэдэн газрын дарга нараас гадна Оросын төмөр замын дарга Олег Белозеров, "Роснефть" -ийн дарга нар дагалдана гэж мэдээлжээ.