ТАНИЛЦ: Өмнөд Солонгосын “Megamax” хамтлагийн Монгол гишүүн Б.Баасанхүү

ТАНИЛЦ: Өмнөд Солонгосын “Megamax” хамтлагийн Монгол гишүүн Б.Баасанхүү

Энэ сарын 8-нд Өмнөд Солонгосын хөвгүүдийн "MEGAMAX" хамтлаг дебютээ хийж, арга хэмжээ зохион байгуулсан билээ. Зургаан хүнтэй тус хамтлагийн нэгэн гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү бөгөөд 칸 (Kan) нэрээр урлагийн замаа эхлүүлж байна.

Б.Баасанхүү 1999 оны нэгдүгээр сарын 1-нд Улаанбаатарт төрсөн. Тэрбээр сэтгүүлчдэд “Багаасаа К-Поп дуучин болох мөрөөдөлтэй байсан тул ганцаараа БНСУ-д ирсэн. Дөрвөн жил энд амьдарч байгаа тул хэлний асуудал байхгүй” гэж ярьжээ.

Б.Баасанхүү 186 см өндөр, 74 кг жинтэй. Цаашдаа дуучин, бүжигчин, модель, жүжигчний ажлыг хослуулах гэнэ. MEGAMAX хамтлаг 2021 онд In Media A&D агентлагт байгуулагдсан. Наймдугаар сарын 25-нд "Painted Love" цомог гаргаад байгаа юм.

ҮЗЭХ: