С.Энхболд: "Арбидол" эмийг ковидын эмчилгээнээс хассан зүйл байхгүй

С.Энхболд: "Арбидол" эмийг ковидын эмчилгээнээс хассан зүйл байхгүй

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр " Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 279 мянган хүн ковидын халдвар авсан байна. Мөн 40 мянган хүнийг гэрийн хяналтад авч эмчилгээ, үзүүлж байна. Наймдугаар сарын 16-аас хойш гуравдугаар тунг эхлүүлсэн. Гуравдугаар тун хийх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 45 цэг дээр вакцинжуулалтыг хийж байна.

Сүүлийн хоёр хоногт ЭМЯ-аас Арбидол эмтэй холбоотой асуудлаар тайлбарыг хийж ирсэн. Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан зүйл байхгүй".

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: