ХӨСҮТ: Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харна

ХӨСҮТ: Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д өдөр бүр 14:30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл хүмүүс Ковид-19 халдварын шалтгаанаар уушгиа рентгенд харуулж болох тухай мэдээллээ.

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл иргэд ийнхүү дээрх цагийн хуваарийн дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болох юм байна. Эдгэрсэн хүмүүсийн уушгинд жижиг толбо бүхий шохойжилт үүсч байгааг мэргэжлийн эмч нар ч сануулсан юм.

Дашрамд дурдахад, Вирусийн болон бактерийн гаралтай уушгины хатгалгаанаас эдгэрсэн өвчтөнүүдийн уушги хэвийн ажиллагаатай болоход тодорхой хугацаа шаарддаг. Хэдий тухайн хүний биеийн байдал дээрдсэн ч гэсэн рентген зурагт эерэг өөрчлөлт гарахгүй уддаг байна.