МЗХ-ноос Э.Цэндбаатарыг батлан дааж, дэлхийн аваргад оролцуулах хүсэлтийг МБХ-нд хүргүүллээ

МЗХ-ноос Э.Цэндбаатарыг батлан дааж, дэлхийн аваргад оролцуулах хүсэлтийг МБХ-нд хүргүүллээ

Монголын Залуучуудын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг батлан дааж дэлхийн аваргад оролцуулах хүсэлтийг МБХ-нд хүргүүлж байна.

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ЕНБД Т.Төрсүлд тэргүүтэй удирдлагууд МБХ-БТСУХ-ны удирдлагуудад хандаж "Э.Цэндбаатар өөрийн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч, Монголчуудаасаа уучлалт гуйж, хоёр охиныхоо нэрээр амлалт өгсөн. Тиймээс бусад байгууллагынхаа дотоод журмыг хүндэтгэж хүсэлт гаргаж байгаа юм. Дэлхийн аваргад явах хүртэл нь МБХ-той хариуцлагын гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж батлан даана" гэв.

Харин энэ үеэр Э.Цэндбаатар хадаг барин сөгдөж багшаасаа уучлалт эрж хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр “Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Уг хүсэлтийг хүлээж аваад намайг тэмцээнд минь явуулаасай гэж би хамгийн ихээр хүсч байна. Ойрын өдрүүдэд маш ачаалалтай хэцүү өдрүүд байсан ч би бэлтгэлээ өдөр бүр хийж байгаа” хэмээн хоолой зангируулан хэллээ.