Бага насны гурван хүүхдийг хайрцагт хийн, автобусаар тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл гарчээ

Бага насны гурван хүүхдийг хайрцагт хийн, автобусаар тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл гарчээ

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн автобусанд хүүхдүүдийг хайрцганд хийн тээвэрлэх оролдлого хийсэн хэрэг гарсан тухай зарим эх сурвалж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгаас гурван хайрцаг бүхий дайвар автобусанд өгч явуулсан, уг хайрцагнууд хөдлөх шиг мэдрэгдсэн тул жолооч тэр дор нь задалж үзэхэд хүлж багласан бага насны гурван хүүхэд гарч ирсэн. Хэн уг “ачааг” яагаад өгч явуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд автобусны жолоочийг саатуулан цагдаагийн байгууллага шалгаж, хүүхдүүдийн сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж тэд мэдээлжээ.

Бид үйл явдлыг холбогдох байгууллагуудаас тодруулаад эргэн мэдээллэх болно.