Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийг сонссон байж болзошгүй гэрчээс тайлбар авчээ

Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийг сонссон байж болзошгүй гэрчээс тайлбар авчээ

Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцохоор ирсэн АН-ын дэд дарга Г.Батхүү өндрөөс унаж амь насаа алдсан байдалтай төрийн ордоны баруун жигүүрийн нэг давхараас олдсон харамсалтай хэрэг гарсан.

Энэхүү харамсалтай хэргийг “Гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж Ардчилсан намаас мэдэгдэж буй. Мөн тухайн өдөр Г.Батхүү агсантай уулзсан байж болзошгүй иргэдийг Нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/-аас амралтын өдөр дуудаж “тайлбар” авсан гэх мэдээлэл бий. 

Тэгвэл тухайн цаг /хэрэг гарах үеэр байж магадгүй/-т төрийн ордонд явсан нэгэн телевизийн зураглаач “Хүмүүс маргалдах, юм унах чимээ” сонссон байж магадгүй байгаа ажээ. Иймд тус хэргийг сонссон байж болзошгүй тус иргэнийг өчигдөр НЦГ-аас дуудаж “тайлбар” авсан талаар талийгаачийн ойрын эх сурвалж мэдээлж байна.