Авлига авч байгаад баригдсан ЭМЯ-ны хоёр мэргэжилтэн батлан даалтад гарчээ

Авлига авч байгаад баригдсан ЭМЯ-ны хоёр мэргэжилтэн батлан даалтад гарчээ

Тавдугаар сарын 15-ны өдөр АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн О, Ч нарыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.  

Тэднийг шүүхийн шийдвэрийн дагуу гурван хоног буюу тавдугаар сарын 15-17-ны хооронд цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ. Ийнхүү тэд урьдчилан хорих ангид саатуулагдан шалгагдаж байгаад батлан даалтад гарсан байна.Одоогоор тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох замаар тусгай зөвшөөрөл олгож хээл хахууль авсан, удаа дараа авлига авсан гэх зэрэг хэрэгт буруутган үргэлжлүүлэн шалгаж байна.