Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин “шарк” томилогдов

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин “шарк” томилогдов

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажилласан Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томиллоо. Тэрбээр Монгол телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээрээ олон нийтэд танил болоод буй.

Г.Амартүвшин нь 2014 оноос Хас банкны ерөнхий захирлаар ажиллаж ирсэн,  ХасБанкинд ажиллахын өмнө  "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан байдаг. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч академч Б.Ринчингийн гуч.  ABN AMRO банкинд Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбооны томоохон гүйлгээг хариуцаж байсан туршлагатай банкир гэгддэг.  Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагыг бакалавраар төгсөж, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.