Самар түүхийг 2020 он хүртэл хоригложээ

Самар түүхийг 2020 он хүртэл хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хуш модны самрыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хоригложээ. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө