Эхнэрийнхээ аминд хүрээд зугтсан этгээдийг баривчилжээ

Эхнэрийнхээ аминд хүрээд зугтсан этгээдийг баривчилжээ

Эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд, хэргийн газраас оргон зайлсан Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай Ч.Баярсайхан гэгч этгээдийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр /2019.09.07/ 13.30 цагийн орчимд дайчлан баривчилжээ. 

Ч.Баярсайхан нь 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байжээ.

Тэрбээр эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд, хэргийн газраас оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид 72 цаг эрэн хайж орогнож байсан газраас нь ийнхүү баривчилсан байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.