Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Өнөө шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи энэ сарын 9, 10-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

ӨНӨӨДӨР /2019.09.08 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо орно.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй.Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.