Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ

Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6-7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ.

Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ.

Сануулахад, энэ оны зургадугаар сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Эрэлч нохойн алба хамтран шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Энэ үеэр 40 иргэнийг хар тамхи илрүүлэгч тестээр шалгахад зургаан хүнээс хар тамхи илэрсэн байдаг.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө