Хар салхи дэгдсэний улмаас 138 нислэг цуцлагджээ

Хар салхи дэгдсэний улмаас 138 нислэг цуцлагджээ

“Faxai” хар салхи дэгдсэний улмаас Японы агаарын тээврийн компаниуд 138 нислэгээ цуцалжээ.

Хар салхины улмаас “All Nippon Airways” компанийн 41, “Japan Airlines” компанийн 49 нислэг цуцлагдсан бол “Skymark Airlines”, “Solaseed Air”, “Jetstar”, “Star Flyer”, “Japan Transocean Air”, “AIRDO”, “Peach Aviation”, “Spring Airlines Japan” зэрэг компанийн нийт 48 нислэг цуцлагджээ.

Нислэгийн тухай мэдээллийг вэб сайтаас авахыг уриалжээ.