МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх асуудлаар хуралдах гэж байна

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх асуудлаар хуралдах гэж байна

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ирэх сарын 30, 31 ны өдрүүдэд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэж шийдвэр гаргасан. Энэ дагуу ард нийтийн санал асуулгын бэлтгэл ажлын талаар хуралдаан цааш үргэлжилсэн.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлөөс ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцохгүй, саналаа татаж авч байгаа тухайгаа мэдэгдсэн. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХНӨ-ийн төслөө татаж байгаа тухай мэдэгдсэн. Харин нийт 29 тэрбум төгрөгөөр хийгдэх ард нийтийн санал асуулгад “Монгол улсад Ерөнхийлөгч, Парламентын засаглал”- аас аль тохирох талаар ард нийтийн санал асуулгад оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Ерөнхийлөгч Х.Баттулгын ард нийтийн санал асуулгад оруулах монгол улсын засаглалын тухай асуултыг хэлэлцэх гэж байна гэж эх сурвалж бидэнд мэдээллээ.