В.Путин “хийн хоолой”-г Монголоор дамжуулах заавар өгчээ

В.Путин “хийн хоолой”-г Монголоор дамжуулах заавар өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллертэй өчигдөр уулзахдаа “ОХУ-ын Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэлтийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэх талаар заавар өгсөн гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Мөн энэ үеэр Владимир Путин “баруун замын дагуух хийн хангамжид шаардлагатай нөөц бүрдүүлэхийн тулд Иркутск, Красноярскийн нутаг дэвсгэр, Ямал дахь хийн нөөцийг шалгах шаардлагатай байна. "Маршрут хялбар биш" боловч "нэлээд бодитой" гэж тэмдэглэсэн байна.

Харин "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллертэй энэ оны Арванхоёрдугаар сарын 1-ээс ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий Сибирийн хийн хоолойгоор дамжуулж өгнө гэж мэдэгдээд, "Энэ бол түүхэн үйл явдал байх болно. Учир нь дэлхийн хамгийн том хийн экспортлогчдоос хамгийн том импортлогч руу хүргэх ажлыг эхлүүлэх болно" гэжээ.

Мөн тэрээр БНХАУ руу хийн хоолойг бусад замаар хэрхэн дамжуулах боломжийг судалж байна. Баруун чиглэлд хийн хангамж, Сахалины үйлдвэрлэлийн төвөөс Алс Дорнодын маршрутын дагуух хий нийлүүлэх боломжийг авч үзнэ" гэжээ. 

Түүний хэлснээр ирэх 30 жилийн хугацаанд БНХАУ-д нэг их наяд куб метр хий нийлүүлэх аж.