Монгол Улсын шигшээ баг ӨНӨӨДӨР Тажикистаны багтай тоглоно

Монгол Улсын шигшээ баг ӨНӨӨДӨР Тажикистаны багтай тоглоно

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт манай улсад зохион байгуулагдаж буй. 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийг гурван оноотой тэргүүлж буй Монгол, Тажикистаны багууд өнөөдөр 17:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байна.

Манай баг эхний тоглолтоо энэ сарын 5-нд Мьямнарыг 1:0-ээр хожсон бол Тажикистанчууд эхний тоглолтоо нутагтаа Кыргызстанын эсрэг хийж 1:0-ээр хожсон юм.