Утаатай бүсээс иргэдийг гаргаж галыг унтраажээ

Утаатай бүсээс иргэдийг гаргаж галыг унтраажээ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан. Гал түймрийн голомтоос зургаан иргэнийг авран хамгаалсан байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.