Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос ажлаа өгөхийг шаарджээ

Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос ажлаа өгөхийг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэн өгөхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос хүссэн талаараа мягмар гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Д.Трамп уг нийтлэлдээ Ж.Болтонтой тэр болгон санал нийлдэггүй байснаа онцлоод, түүний халааг авах хүнийг ирэх долоо хоногт танилцуулна хэмээн бичжээ. Мөн тэрбээр Ж.Болтоны хичээл зүтгэлд талархал илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Ж.Болтон твиттер хуудсандаа нийтлэхдээ, би огцрох хүсэлтээ гаргахад “энэ талаар маргааш ярилцъя” гэж Ерөнхийлөгч Трамп хэлсэн гэжээ. Ж.Болтон мягмар гарагт “Fox News” сувагт өгсөн ярилцлагын үеэр огцрох хүсэлтийг өөрөө эхлээд гаргасан хэмээн хэлжээ.