МАН-ын УЗ Л.Оюун-Эрдэнийг батламжлах их хурлаа зарлаж, ИНЕГ, УБТЗ-ын удирдлагыг ТОХИРЧЭЭ

МАН-ын УЗ Л.Оюун-Эрдэнийг батламжлах их хурлаа зарлаж, ИНЕГ, УБТЗ-ын удирдлагыг ТОХИРЧЭЭ

Өнөөдөр /2021.11.23/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь маргааш /2021.11.24/ болох Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргыг томилох бол, УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны хурал мөн өдөр болж, даргаа томилох юм.

Иймд дээр хоёр томилогоонд МАН шийдвэрээ гаргасан бололтой. 

Мөн өнөөдөр болсон тус намын удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын их хурлыг 2021 оны 12-р сарын 6-нд хийхээр болжээ. Тус хурлаар намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм.