Зөвшилцлийн ажлын хэсэг засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух шаардлагагүй гэжээ

Зөвшилцлийн ажлын хэсэг засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух шаардлагагүй гэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг энэ сарын 10-ны өдөр хуралдсан. Уг хуралдаанаар тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахгүй гэдэг заалтыг дэмжсэн байна.

Харин Ерөнхийлөгч, Парламентын засаглалын талаар ард түмний санал асуулгаар асуух боломжгүй гэдгийг У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Хэрэв засаглалын хэлбэр асуух гэж байгаа бол хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас саналаа авч, хуулийн төслийг холбогдох танилцуулга, үзэл баримтлал, холбогдох тооцоололтой хамт УИХ-д өргөн мэдүүлэх ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн байна. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ