Тогонд цохиулан амиа алдсан хүүгийн хэргийн Давж заалдах шатны хурал эхэллээ

Тогонд цохиулан амиа алдсан хүүгийн хэргийн Давж заалдах шатны хурал эхэллээ

Эмийн сангийн үүдэнд тогонд цохиулан харамсалтайгаар амиа алдсан гэх арван настай хүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж улмаар шүүгдэж буй Г.Ганпүрэвийг гэм буруугүй гэж үзсэн. Харин "Дэлгэр тур" ХХК-ийн захирал/түрээслэгч/ С.Энхжаргалыг гэм буруутаад тооцон нэг жилийн хорих ял оноосон билээ.

Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хариуцагч тал Нийслэлийн Давж заалдах хэргийн шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргаснаар ийнхүү хуралдаж байна.

Хэргийг сануулбал, өнгөрөгч оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар байрны нэг давхарт байрлах эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж арван настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж прокурорт шилжүүлсэн билээ.