Израиль улс 14 хоног гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглолоо

Израиль улс 14 хоног гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглолоо

Коронавирусийн шинэ мутаци Өмнөд Африк болон Европын хэд хэдэн оронд бүртгэгдсэнтэй холбоотой Израиль улс гадаадын иргэдийг 14 хоногийн турш хилээрээ нэвтрэхийг хориглолоо. Харин вакцин хийлгэсэн өөрийн орны иргэдийг гурав хоног, вакцин хийлгээгүй иргэдийг 7 хоног тусгаарлалтад хамруулах аж. 

Өчигдөр/2021.11.27/ Израилийн эрх баригчид Африкийн 50 орныг "улаан" жагсаалтад оруулсан. Эдгээр улсаас буцаж ирсэн Израилийн бүх иргэн засгийн газрын зөвшөөрөлтэй зочид буудлуудад тусгаарлагдаж, PCR шинжилгээ өгөх юм. 

Засгийн газрын гишүүд бүрэн зөвшөөрсний дараа маргааш2021.11.30/-аас эхлэн уг хориг хүчин төгөлдөр болно гэж албаныхан мэдээлж байна. Тус улсад Омикрон хувилбарын нэг тохиолдол батлагдсан. Үүний дараа Израиль Өмнөд Африк тэргүүтэй хэд хэдэн оронд зорчихыг хориглоод байв. 

Харин ДЭМБ улс орнуудыг аялал жуулчлалын хязгаарлалтыг яаран гаргахаас сэрэмжлүүлж, "эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга хэмжээ” авахыг уриалсан юм. 

Эх сурвалж: BBC