Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д оролцоно

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д оролцоно

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилиси хотод өчигдөр/2021.11.28/ эхэлсэн.

Тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, паралимпын аварга Э.Содномпилжээ оролцоно.

Энэ удаагийн ДАШТ “Парис-2024” паралимпийн наадмын эрх олгох эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой. Э.Содномпилжээ арванхоёрдугаар сарын 5-нд хүч сорих юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө