"Ижил хүйстэн залуу согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчиндсэн" гэх хэрэг бүртгэгджээ

"Ижил хүйстэн залуу согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчиндсэн" гэх хэрэг бүртгэгджээ

Сүүлийн үед олныг сэрд хийлгэсэн жигшүүрт хэрэг гарах болсон. Тухайлбал өчигдөр /2021.12.05/ буюу энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүрэгт ижил хүйстэн залуу хөрш айлынхаа 25 настай эрэгтэйг хүчиндсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, тухайн өдөр цагдаагийн байгууллагын тусгай дугаарт “Миний захын хажуу талын байранд зүс таних ижил хүйстэн залууд хүчиндүүлсэн" гэх мэдээллийг ирүүлжээ. Ингээд мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, "Орхон аймгийн харъяат эрэгтэй 25 настай Л,-ийг Налайх дүүргийн харьяат 22 настай А нь согтуурсан үедээ хүчиндсэн байж болзошгүй" нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд сэжигтэнг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.