Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг зохион байгуулж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг зохион байгуулж байна

Өнөөдөр /2024.05.03/ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.