Киргизийн эрх баригчид Казахстан руу цэргүүдээ илгээх шийдвэр гаргажээ

Киргизийн эрх баригчид Казахстан руу цэргүүдээ илгээх шийдвэр гаргажээ

Киргиз улсын эрх баригчид Евроазийн цэргийн эвсэл болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) ажиллагааны хүрээнд энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээх шийдвэр гаргажээ. Уг асуудлаар Киргизийн депутатууд өчигдөр/2022.01.07/ хаалттай хэлэлцүүлэг явуулсан байна. Хэлэлцүүлгийн үр дүнд ХАБГБ-ын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд  Бүгд Найрамдах Казахстан улсын нутаг дэвсгэрт цэргүүдээ оруулах асуудлыг 69 депутат дэмжсэн бол 7 нь эсэргүүцжээ. 

Улмаар 150 цэргийн албан хаагч, 8 хуягт машин, 11 энгийн байлдааны автомашиныг хязгаарлагдмал хугацаагаар хөрш орнууд руу илгээхээр төлөвлөжээ. Цэрэг, техникийг байршуулах өдөр, газрыг Бүгд Найрамдах Казахстан Улсын командлалаар шийдвэрлэх аж. 

Хийн газын үнийн өсөлтийг Казахстаны иргэд жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгээд буй. Улмаар тус улсын ерөнхийлөгч ОХУ-аас цэргийн тусламж хүссэн. Үүний дагуу өнгөрөгч пүрэв гараг/2022.01.06/-т ОХУ 2500 гаруй цэргээ Казахстан руу илгээгээд байна. 

Эх сурвалж: Kavkaza




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө