Рутландын усан сангаас асар том чулуужсан "далайн луу" олджээ

Рутландын усан сангаас асар том чулуужсан "далайн луу" олджээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сард /2021.02/ нөөцийн усан сангийн тохижилтын ажлын үеэр шавраас нэгэн хачирхалтай зүйл цухуйж байхыг ажилчид анх олж ирүүлжээ.

Улмаар тус хачирхалтай чулуужсан ясыг шинжилгээнд өгснөөр эрдэмтэд “асар том чулуужсан далайн луу” байсныг илрүүлсэн байна.

Тодруулбал, Аварга том ясыг үлэг гүрвэлийнх байх боломжтой гэсэн ч шинжилгээний явцад өөр төрөл зүйл болохыг тогтоосон аж. Энэ нь ихтиозавр хэмээх 10 метр урт далайн махчин амьтны чулуужсан үлдэгдэл байжээ. Мөн энэ бол Их Британид урьд өмнө олдсон хамгийн том төрөл бөгөөд 25 метр хүртэл өсөж, ойролцоогоор 250 саяас 90 сая жилийн өмнө амьдарч байсныг тогтоосон байна. Энэ талаар Манчестерийн их сургуулийн палеонтологич, доктор хэлэхдээ, “Энэ нээлт бол үнэхээр урьд өмнө нь огт байгаагүй. Британийн палеонтологийн түүхэн дэх хамгийн агуу олдворуудын нэг мөн” гэжээ. Мөн олон нийтэд үзвэрийг дэлгэх зорилготой тул санхүүжилт хайж байгаа талаар мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө