Г.Занданшатар: УИХ-ын 16 гишүүн халдвар авсан. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахицгаая

Г.Занданшатар: УИХ-ын 16 гишүүн халдвар авсан. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахицгаая

Төрийн ордонд цар тахлын халдварын тохиолдол өндөр байгаа бөгөөд УИХ-ын 16 гишүүн коронавирусний халдвар туссан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхаарууллаа. 

Өчигдөр Төрийн ордонд арга хэмжээнд оролцохоор очсон 300 хүний 60-аас нь коронавирусний халдвар илэрч төлөвлөсөн арга хэмжээг цуцалсан талаар мэдэгдсэн. Мөн өнөөдрөөс эхлэн Төрийн ордон руу нэвтрэхэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхийг шаардаж буй юм.