Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал энэ сарын 20-ны өдрийг хүртэл хойшлов

Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал энэ сарын 20-ны өдрийг хүртэл хойшлов

Цахилгаан шатанд ёс бус үйлдэл гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг хянан хэлэлцэх Шүүхийн сахилгын хорооны хурал хойшиллоо.

Тодруулбал, Э.Отгонбаатарын мэс засалд орж буй, мөн өмгөөлөгч Батсүх хэргийн материалтай танилцах, шүүгч З.Болдбаатар шүүх хуралдаан давхацсан зэрэг шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Сахилгын хорооны бүрэлдэхүүн хүсэлтийг хянан үзээд Э.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэнгүй. Харин өмгөөлөгч Батсүхийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангалаа. Мөн шүүгч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхацсаныг харгалзан үзэж, сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл түр хойшлуулжээ.