"King tug" Н.Төгсцогтын тулаан бямба гарагт болно

"King tug" Н.Төгсцогтын тулаан бямба гарагт болно

Монгол Улсын гавьяат тамирчин Т Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийнэ.

Тулаан энэ сарын 22-нд буюу ирэх бямба гарагт болох товтой байна. Тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino" цогцолборт болох учиртай. Энэ үдшийн Co-main event юм. Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө