ЭМЯ: Улсын хэмжээнд 1673 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 1673 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1673 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1083 нь Улаанбаатарт
  • 590 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 7548 хүн эмнэлэгт, 33670 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 гаруй насны 1 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2013 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.