Завханы нутагт натрийн цианид алдаж, асуудал дэгдээж байсан “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн эрхийг сэргээжээ

Завханы нутагт натрийн цианид алдаж, асуудал дэгдээж байсан “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн эрхийг сэргээжээ

Одоогоос нэг жилийн гаруй өмнө /2020.12.11/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК боловсруулах үйлдвэрт натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м.кв талбайд алдсан осол гарч байв.

Тус асуудлаар БОАЖЯ яаралтай хуралдаж, Д.Сарангэрэл сайд “Баян айраг эксплорэйшн” компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг олон удаа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч  цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна” гэж мэдэгдэж байв.

Ингээд Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв. Тэгвэл “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн натрийн цианид ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоног /2022.01.13-14/-т Химийн бодисын үндэсний зөвлөлөөс дахин сэргээсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө