Төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал хойшилжээ

Төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал хойшилжээ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал энэ сарын 31-ний өдөр хүртэл хойшилжээ. 

Тодруулбал, Я.Сарансүхийг төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гарган, шүүхэд хандсан байдаг. Улмаар энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан байна. Хэргийг эргэн сануулахад, Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсэн хэмээн үзэж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Я.Сарансүх нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд саяхан хэл амтай томилогдсон Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр юм.